Монгол бєхийн бооцоот барилдаан
Монголын Тулгар Тєр байгуулагдсны 800 жилийн ойд зориулан "ХYЧ ЧАДЛЫН УС" компаниас vндэсний бєхийн "Монгол бєхийн босоо хийморь" нэртэй бооцоот барилдааныг 2006 оны 1-р сарын 21-ны Бямба гарагт Бєхийн тєв єргєєнд зохион байгуулахаар болоод байна. Барилдаанд улсын Заан Харцага цолтонтой нийт 12 бєхчvvд зодоглох бєгєєд нэг бєх бусад бєхчvvдтэйгээ халз барилдахаараа онцлог юм.
Барилдааныг зохион байгуулах, бооцоо олгох журам
Бєхийн оноолт:
1 заан 6 харцагатай, 1 харцага 6 заантай барилдаж тус бvр єєрийн багтаа оноо цуглуулна.
Хувь бєхийн бооцоог олгох:
Даваа бvр vнэлгээтэй, 1 давсан бєх давааны шагнал 200,000 тєгрєгийн бооцоо авна.
Багийн бооцоог олгох:
Багийн гишvvний 1 даваа нэг оноо бєгєєд гишvvн бvрийн цуглуулсан онооны нийлбэр нь багийн оноо болно. Илvv оноо авсан баг тvрvvлэх ба 6,000,000 тєгрєгийн, 2-р байрт 1,800,000 тєгрєгийн барилдааны шагнал олгоно.
Уг барилдааны билет нь 10000 тєгрєгийн vнэтэй бєгєєд хэрэв та vзэхийг хvсэж байгаа бол 99779229 дугаарын утсаар захиалгаа єгч болно. Далимд нь дуулгахад билет бvрийг ХYЧ ЧАДЛЫН УС дагалдана гэдгийг сануулья.
Барилдааныг ивээн тэтгэгчид: