Валенсиа шинэ улирал: 2009/2010

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Wed Aug 19, 2009 1:55 pm

Goalkeepers: Cesar, Moya.

Defenders: Bruno, Miguel, Alexis, Dealbert, Maduro, Mathieu.

Midfielders: Joaquin, Pablo, Albelda, Banega, Marchena, Mata, Silva, Michel.

Strikers: Miku, Villa, and Zigic.

Викингийн үр садтай тулалдах бүрэлдэхүүн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Thu Aug 20, 2009 10:43 am

Бараха нэг сар гэмтэж...

Эвертон Бангегаг дараа жил авах болзолтойгоор зээлэх хүсэлт явуулсан байна... зөвшөөрөхгүй байлгүй дээ...

Карлето Элче рүү лоанаар явлаа гэж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby Uugii » Thu Aug 20, 2009 1:25 pm

лоон-р явуулахаа больчоосой тэртэй тэргүй хэрэггүй болсон нөхөдүүдийг тэр чигт нь явуулмаар юм банэга-г би бараг гараанд гараад тоглоод байх болов уу гэж бодоод бга
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Fri Aug 21, 2009 10:20 am

за норвегийн аваргуудыг гэрт нь 3-0 длоо гэж...

César Sánchez
Bruno---Alexis---Dealbert---Miguel
--------Marchena---Banega-------
Pablo----------Silva----------Mata
---------------Villa---------------

ийм гараа гарч... Пабло 29, Вилла 35, сэлгээгээр орж ирсэн Хуакин 80 дээр гоолдожээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Sun Aug 23, 2009 8:48 pm

Banegag zeeleh talaar everton baitugai oor yamar ch bagtai yariagui ter uldene gejee... :-D

nuguu valencai CF foundation ni niit gargaj bui huwitsaanii 75 huwi buyu 72 saya orchim eurogiin huwizaag hudaldan avchee... uuniigee oron nutgiin valencianista nart hudaldah um bna... ingesneer Dalportiig clubiin erh avah zamiig haaj bgaam bna...

Mathieu ungursun norvegiin avargatai togloh togloltond belen bolj fit bsan ch emery hashirlaad amraasiim bna... ungursun jil Alexisiig yag iim bhad ni togluulaad nuhur ih hund bertesnees turshlaga suusan boltoim... nuhriin helnii asuudal neleen hetsuu bgaam bh... spanish medquu garuudtai oilgolzoj chadquu l bgaa bololtoi...

uunees gadna emery Brunog zuund togluuldag ni Carletog zeelsen, Del Horno gemteltei bgaa bolohor her zereg zuund zohitsohiig ni turshih uudnees gargasan gene...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Tue Aug 25, 2009 11:48 am

за ингээд манай шинэ эзэд гэнэ дээ... :mrgreen:

Валенсиа Фүтбал Клаб сангийнхан...

Image

манай томоохон хувьцаа эзэмшигчид нэгдэн шинээр гаргасан 75 саяын хувьцаанаас 73 сая орчим хувьцааг худалдан авсанаар клубын мэдлийн нийт шэйрийн 70 хувийг нэг доор цуглаажээ... цаашид уг сангийнхан 30-40 орчим хувьд шэйрээ барих бөгөөд үлдсэн шэйрээ ойрын хугацаанд валенсианиста нарт худалдаална гэнэ дээ...

за ингээд хүнд хэцүү зун бараг өнгөрч дуусч байх шиг байна даа... энэ зуныг бид хар дарсан зүүд мэт л эхлүүлсэн... АЛд шалгарч чадаагүй өрнөөс болоод тоглогчиддоо худалдаална гэж байсан бол удалгүй дальпорт нэртэй компани гэнэтхэн гарч ирж манай хувьцааны дийлэнхийг Солероос худалдан авч клубын шинэ эзэд болохоо дөхсөн... гэвч ерөнхийлөгч Гомез хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор нэмж хувьцаа гарган энэ хувьцааны дийлэнхийг нутгийн валенсианиста бизнесменүүд болон томоохон хувьцаа эзэмшигчдээс нэгдсэн сан худалдан авсанаар Дальпортын ноёрхолыг үгүй хийлээ...

арилжаа найманы цонхны хувьд өнгөрсөн улиралд манай хамгийн сул тал байсан хамгаалалтыг шийдэхэд энэ зуны гол зорилго оршиж байлаа... 2 жигүүрийн хамгаалагч нэг төвийн хамгаалагч нэмж авлаа... Францийн лиг нэгийн шилдэг зүүн жигүүр Мэтью... мөн Алмериагийн машин баруун жигүүр Бруно... доод лигийн шилдэг төвийн хамгаалагч Деалберт нар юм... аль алийг нь хямдхан үнээр авсан ч энэ үнээсээ илүү ихийг Валенсиад өгч чадах тоглогчид гэж одоогоор Валенсианиста нар найдаж байна...

Р. Альбиол гэсэн нэг Валенсианистагаа Реалд 15 сая + 10 саяын өрнөөс хөнгөлөх нөхцөлтэйгээр худалдлаа... өнгөрсөн улиралд их муу тоглосон яг энэ үер нь Реал сайн санал ирүүлсэнээс тавиад туучих шиг боллоо... түүнээс биш жинхэнэ Валенсианиста сан...

Хамгаалалтын шугам өнгөрсөн жилийнхээс нэлээдгүй сайжирсан гэдэгт найдаж байна... нэг оуэн гоолчингоо явуулж 2 ч дажгүй фүллбэк нэг сайн төвийн хамгаалагчтай болсон...

багт хэрэггүй гэж үзсэн хэд хэдэн тоглогчдийг жийлээ... Торрес, Мориентес, Эду зэрэг... Ангулог жийх гэсэн боловч жийлгэсэнгүй ээ гэж...

Зээлээс Наваррог авчирч төвийн хамгаалалтанд бэкап болголоо... Төвийн хагас хамгаалагчдийн хөгшрөлөөс шалтгаалан Бараха Альбелда Эду гэсэн гурван хөгшин төвийн хагастай байсанаас Эдуг жийж оронд нь Банегаг зээлээс дуудлаа... Банега пресийзнээр бусдыгаа бишрүүлсээр... нэмж ахиад нэг крийтив мид авахыг зорьж Гранеротой холбогдсон ч Реал буцаан дуудлаа... Эмана гэх мэт өөр бусад нэрсүүдэд ч яригдаж байгаад намжсан... Банегадаа найдав уу? эсвэл хөрөнгө мөнгөний бололцоо муутай байва уу? мэдсэнгүй... аан мөн өнгөрсөн улиралд хэд хэдэн удаа үндсэн багт тоглосон Мичель энэ жилээс эхлэн үндсэн багийн гишүүн боллоо... манай өнгөрсөн улирлын хамгийн сайн тоглосон тоглогчдийн нэг болох Манелеле маань гэмтлээс эргэн ирсэн ч ахин гэмтээд байна нэг сарын дороо тоглох боломжтой мэдээ байна... ингээд бид дунд шугамдаа туршлага Бараха Альбелда ба залуу нас Манелеле Банега, Мичель гэсэн сайхан холимогтой боллоо...

Жигүүрийн тоглогчдийн угийн арвин нөөцтэйн дээрээс Альба хэмээх хүү академиас төрж бүгдийг бишрүүлж амжлаа... Хуакин, Мата, Пабло, Альба гээд сайхан жигүүрүүдтэй болсон...

урд хэсэгт манай Вилла багтаа үлдэх боллоо... Зигич болон Мику нар лоанаас дуудагдсан... Сильва довтлогчийн ард тоглоно... Вилла маань Местеяагийн нэгэн лээжэнд болон клубын түүхэнд мөнхөрхөөр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой... Зигич хэрвээ Рэсингт тоглодог шигээ тоглоод байвал Вилла тэр 2 урд байхад хангалттай...

Дасгалжуулагчийн хувьд өнгөрсөн жилийг сайхан эхлүүлсэн ч өвлөөс эхлэн багийн формыг алдагдуулж СЛ спотоос мултарсан ч гэсэн боард Эмериг энэ жилдээ харзнах шийдвэр гаргасан... Залуухан туршлага багатай ч зоригтой шийдэмгий энэ залуу манай багт амжилт авчирна гэдэгт итгэсэн хэвээр л байна... Түүнд итгэснээс гадна энэ ороо бусгаа цагт бидэнд илүү сайн дасгалжуулагч олдохгүй байдал нь түүнийг энэ жил ахин үлдээх боломж үүсгэсэн болов уу? Рафагийн туслах асан манай хуучин физикаль коач маань мөн эргэн ирлээ...

за ингээд их тааруухан эхэлсэн ч энэ зун дуусхад манайхны хувьд муугаасаа илүү сайн мэдээ олонтойгоор шинэ улирлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна... энэ жилийн гол зорилго бол Тайтле... Тайтлед найдах хэд хэдэн шалтгаан байна...

ирэх улиралд өнгөрсөн улирлаас сайжирсан сайжралтууд.

1. Хамгаалалтанд ихээхэн цус сэлбэгдсэн...
2. Хагас хамгаалалтанд Манелелетэй хамтрах шинэ залуу тоглогчдийг дуудаж чадаснаар аажимаар манай мөнхийн дуо Бараха Альбелда нарыг залгамжлагчид гарч ирэх боломжтой болсон...
3. Эмеригийн хувьд түүний 2 дахь жил өнгөрсөн жил багийг аваад арилжаа наймаанд оролцолгүйгээр улирлыг эхлүүлсэн бол энэ жил бас ч гэж өөрийн гэсэн скуадыг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй ажилласан болохоор өмнөх улирлаас илүү сайн багийг удирдана гэдэгт найдаж байна... за ингээд ялалтын төлөө урагшаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Tue Aug 25, 2009 2:27 pm

Жонатан Гузманы сураг гэнэт гараад эхэллээ... Фойноордод сэтгэл дундуур байгаа гэнэ... энэ нөхөр чинь хэр билээ? ах нь лав дажгүй тоглогч санагддаг байсан... энэ нөхөр тэгээд томчуултай холбогдоод байх шиг байсан тэхээр ирээдүйтэй л юм байхдаа... нөгөө төвийн хагасын асуудлыг шийдэх гээд байгаа бололтой... АМ гэнэ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Wed Aug 26, 2009 11:16 am

Банегад Штутгарт 9 сая орчим евро оффердсон ч манайхан болон тоглогч режектэлжээ...

Мигуэль ФИоринтинагаас оффер ирсэн манайхан мөн л режект хийж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby Gunnerz » Wed Aug 26, 2009 5:49 pm

хөөрхий 1 аараа л яриад байх юм аа уугий нь хааяа нэг юм яриж байгаа ч :mrgreen: :mrgreen:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby Miro Klose » Wed Aug 26, 2009 10:08 pm

Сан гийнхан яг Мафичэский харагдаж бна даа ер н Давид Вилла явтсан бол Валэнсиа дуусчих бсийн бна
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Thu Aug 27, 2009 11:03 am

Sergio Asenjo, De Gea (Atlético de Madrid); Tomás Mejías (Real Madrid); Joselu (Celta); Azpilicueta (Osasuna); Botía, Canella, José Ángel (Sporting); Laguardia (Zaragoza); Kiko Oliva, Matilla, Marcos Gullón (Villarreal); Javi Martínez ,De Marcos (Athletic de Bilbao); Bojan, Fontas y Jeffren (Barcelona); Parejo (Getafe); Michel y Jordi Alba (Valencia) and Diego Capel (Sevilla).

Испанийн Ю21 скуад...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Thu Aug 27, 2009 12:39 pm

энэ Банегаг явуулах асуудал нэлээн ортой босч ирлээ шүү... гэхдээ азтай ч гэмээр юм болж...

Фернандо Гомеш ер нь Банегаг зарж төвийн хагас авьяа гэсэн санал гаргажээ... Эмери ч шууд зөвшөөрч... угаасаа энэ 2 төвдөө бүтээлч хагас авах гээд үзээд байгаа... Банегагийн ур чадварт нэг л итгэхгүй байх шиг... ууг нь Ю20 дэлхийн аваргын тоглолт үзсэн бол түүнд хичнээн их ирээдүй байгааг ойлгомоорсондоо... түүн шиг тоглолтыг хойноос сайн найруулж чадах ДМ лав одоогоор цөөхөн гэж бодоод байгаам... гэтэл тэрний оронд Эмана Гранеро мэтийн СМ авах гээд үзээд байгаам энэ 2... зэ тэгээд 2 гар ч тохиролцоод Штутгарт руу 7,5+1,5 сая гэсэн нөхцөлтэй бараг л зарж байжээ... орных нь хүнээр энэ нөгөө Де Гузманыг Фернандо точиклоод нэг жилээр зээлээд дараа жил худалдаж авьяа гээд ярилцаад эхэлчихсэн явж байж... гэтэл Эмери яхав шинэ авах хүнийхээ бичлэг мичлэгийг баахан үзээд л сууж бүтэн өдөр... тэгээд ер нь л гэнэт биш санагдаад эхэлж... тэгээд Фернандо дээр очоод өө болий гэсийм байна... үүнээс болоод энэ 2-ын харилцаа сүүлийн хэдэн өдөр асар муу байгаам байна... тэр Де Гузманаар яхав дээ Банега явах бол... тэгээд дээр нь 9 сая гэх шиг энэ Фернандо солиорсым уу? хаашайм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Fri Aug 28, 2009 2:52 pm

за нөгөө Стаебек гээд Норвегийн багийг 4-1 дээд нийлбэрээр 7-1 ээр европа лигт тоглох эрхээ ямар ч байсан авлаа... Мику хэт трик хийлээ... Эмери энэ удаад Зигич Мику 2-ыг урд гаргаад 4-4-2 оор тоглолоо... Жигүүрт Мата Хуакин төвд Альбелда Мичель... Мигуэль Наварро Мадуро Мэтью нар хамгаалалтанд хаалганд Мояа гэж тоглоцгоосон... Эхний гоол Мику авч ороод 16-ын гаднаас цохисон бол дараагийн гоол Матагийн зүүнээс ирсэн кроссыг хамгаалагч зайлуулсан нь Мику дээр ирээд Мику хусчихаж... Зигич дараа нь нэг мөргөөд 3 дахь гоолыг хийж... сэлгээгээр гарч ирсэн Ольчина зүүнээс өгсөн кроссыг Мику финишдэснээр нухаж дээ... Хуакин болон Мата нар мундаг формтой байгаа харагдана дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby Amgaa » Fri Aug 28, 2009 2:57 pm

Энэ жил УЕФА капд гайгүй үзэх байлгүй дээ. Өнгөрсөн жил тааруухан байсан
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby #1 Messi » Fri Aug 28, 2009 7:09 pm

messi ,ronaldo 2 iin hen ni sain be?
FCBarcelona
#1 Messi
 
Posts: 150
Joined: Wed Jul 29, 2009 8:04 pm

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby monhoo_ts2003 » Fri Aug 28, 2009 8:57 pm

#1 Messi wrote:messi ,ronaldo 2 iin hen ni sain be?

наадаxын чинь энд бичдэггүй юм.

viewtopic.php?f=14&t=3326&start=75
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby #1 Messi » Fri Aug 28, 2009 9:15 pm

monhoo_ts2003 wrote:
#1 Messi wrote:messi ,ronaldo 2 iin hen ni sain be?

наадаxын чинь энд бичдэггүй юм.

viewtopic.php?f=14&t=3326&start=75

ali ch talin bish humusin dund sanal asulga geed bodchih
FCBarcelona
#1 Messi
 
Posts: 150
Joined: Wed Jul 29, 2009 8:04 pm

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby #1 Messi » Fri Aug 28, 2009 9:16 pm

monhoo_ts2003 wrote:
#1 Messi wrote:messi ,ronaldo 2 iin hen ni sain be?

наадаxын чинь энд бичдэггүй юм.

viewtopic.php?f=14&t=3326&start=75

ali ch talin bish humusin dund sanal asulga geed bodchih
FCBarcelona
#1 Messi
 
Posts: 150
Joined: Wed Jul 29, 2009 8:04 pm

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby [AMATORY] » Fri Aug 28, 2009 9:27 pm

#1 Messi wrote:
monhoo_ts2003 wrote:
#1 Messi wrote:messi ,ronaldo 2 iin hen ni sain be?

наадаxын чинь энд бичдэггүй юм.

viewtopic.php?f=14&t=3326&start=75

ali ch talin bish humusin dund sanal asulga geed bodchih

Чи тэгээд Месси гэж хэлүүлэх гээд байгаа юм уу. Миний бодлоор аль нь ч сайн биш. Д.Вилла тэр 2-с илүү сайн :mrgreen:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Sat Aug 29, 2009 10:23 am

Group A - Ajax, Anderlecht, Dinamo Zagreb, Timisoara

Group B - Valencia, Lille, Slavia Prague, Genoa

Group C - Hamburg, Celtic, Hapoel Tel-Aviv, Rapid Vienna

Group D - Sporting CP, Heerenveen, Hertha Berlin, Ventspils

Group E - Roma, Basel, Fulham, CSKA Sofia

Group F - Panathinaikos, Galatasaray, Dinamo Bucharest, Sturm Graz

Group G - Villarreal, Lazio, Levski Sofia, Salzburg

Group H - Steaua Bucharest, Fenerbahce, FC Twente, Sheriff

Group I - Benfica, Everton, AEK Athens, Bate

Group J - Shakhtar Donetsk, Club Brugge, Partizan, Toulouse

Group K - PSV, FC Copenhagen, Sparta Prague, CFR Cluj

Group L - Werder Bremen, Austria Vienna, Athletic Bilbao, Nacional

хөөрхөн чанга хэсэгт л орлоо... Женоа байна... Лилль байна... аль нэгийг нь гэхдээ мултлах биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby boboZ » Sat Aug 29, 2009 7:17 pm

Ядаж энэ UEFAд түрүүлээсэй Валенси..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Mon Aug 31, 2009 10:43 am

Манайх ч яхав дээ бас ч гэж хааяа хаая тайтле энэ тэр авчихаад байдам... сүүлийн 20 жил авсан цомоороо Валенсиа ч Ливерийг дагуулахгүй байх шүү... :mrgreen:

за тэр яхав сайхан эхлэл хийж Севияаг Местеяад машиндчихлаа гэж... Мата болон Пабло нарын гоолоор...

Мояа
Мигуэль---Деалберт---Алексис---Бруно
-----------Марчена---Банега-----------
Пабло------------Сильва----------Мата
-------------------Вилла----------------

ингэж гараад Мэтью Халфаар Бруногийн оронд Альбелда Марченаг Мичель Сильваг сэлгэжээ... Бараха, Альба, Висенте, Фернандес нар гэмтлийн улмаас энэ тоглолтонд оролцох боломжгүй байжээ...

Ер нь тоглолтын туршид Севияаг дарамталж тоглолоо... сүүлд Канут хөөгдөснөөс хойш ер нь тойрч зогсож байгаад л нүдээд байна лээ... Фэнүүд их гоёо байна лээ... аргагүй л дээ өнгөрсөн улирлын төгсгөл энэ зуны бөөн драма гээд тэдний сэтгэл их зовсон байх... өмнөх улирлуудаас илүү хүчтэйгээр багаа дэмжиж байна лээ... эхний гоол Банега Виллагаас пасс аваад төв рүү 16-ын шагам дагаад орж ирж байхад Мата шууд бөмбөгийг нь авч өшиглөөд оруулсан... сүүлийн гоол нь Банегагийн пассыг Пабло шууд 16-ын гаднаас хаалгачийн их талд хөөргөж цохиод гоол...

Мата Вилла Сильва Пабло гэсэн урд талын дөрөв бол сайхан хослож байна... хурдтай богино пасстай... өнгөрсөн улиралд энэ дөрөв урд байсан ч төвөөс дэмжиж байгаа Бараха Альбелда нь удаан Фернандес нь илүү хамгаалалт талдаа байсан болохоор урд дөрвөө гоёо дэмжиж өгч чададгүй байсан... харин төвд Банега нэмэгдэснээр урд дөрөвтэй адилхан хурдтай төвөөс довтолгоо дэмждэг хүнтэй болжээ... одоо Фернандесийн гэмтэл эдгэрээд Банега тэр 2-ыг төвд хэрхэн хослохыг хармаар байна... магадгүй энэ 2 хэдэн жилийн дараа ла лигийн шилдэг төвийн хагасууд болно байх...

Мояагийн хувьд анхны албан ёсны тоглолтоо хийсэн угаасаа нөхрийг нэг их шалгахаар экшн севияагийн зүгээс ирсэнгүй...

төвийн хамгаалалтын хослол бол мундаг байсан... энэ Деалберт гэж нөхрийг 2,5 саяр авсан санаад байна 25 саяр авсан хүн шиг л байлаа даа... пресийзнд бас гайхалтай байсан... ямар ч байсан Алби Оуэн Гоолоос бол илүү л тоглолт үзүүлэх шинжтэй...

Алексис энэ залууг од болно гэж байхад манайд ирээд 2 улирал гэмтэж бэртээд олигтой тоглож чадаагүй өнгөрсөн улирлын сүүлээс л эргэж формоо олж авч байгаа... энэ жил түүний хувьд алдсан нэр төрөө эргүүлж авах жил болно гэдгийг эхний тоглолтоосоо л харуулчих шиг боллоо... сайн тоглосон...

Жигүүрийн хамгаалагчдийн хувьд Бруно эхний хагаст л тоглосон зүүн жигүүрт гарсан болохоор нэг их болоогүй... дээр нь Канутад тохойлдуулж цустайгаа холилдоод халфаар Мэтьюгээр солигдсон... Мэтью бол орж ирээд хийх ёстойгоо хийж л байна лээ...

Мигуэль хамгаалалтанд давгүй байсан харин довтолгоонд төдийлөн оролцоогүй... яваандаа Мэтью бүрэн фит болохоор Бруно баруунд шилжээд Мигуэлийг жийнэ гэж найдаж байна...

Тоглолтын баатраар миний бодлоор Банегаг нэрлэх хэрэгтэй болов уу? 2 гоолыг хоюуланг нь эхлүүлсэн... ягаад анх дараагийн Пирло гэж нэрлэгдэж байсанаа нотлож эхэлж байх шиг байна даа... довтолгоо хамгаалалтанд аль алинд нь идэвхитэй гол нь төвд манай бүх довтолгоог эхлүүлж өгч байна лээ... энэ жилийн ла лигийн тэсрэлтүүдийн нэг энэ хүү л болох байхдаа... :eek: тэр дамжуулалт энэ тэр нь үнэн гоёо өөртэй итгэлтэй хэзээ язааны юм шиг тоглож байна лээ... ямар азаар зарчихаагүйм бэ...

Марчена ахлагчийн туузтайгаар Банегатай хамт гарсан... Би Марченаг ДМ дээр тоглохыг харах нэг их дуртай биш гэхдээ тийм ч муу байгаагүй... Канутыг хөөлгөсөн...

Пабло бас их сайн тоглож байна лээ энэ жилээс гарааны байрнаас Хуакиныг бүүр жийх бололтой... энэ Хетафед лоандуулсан залуучуул ч од болоод байдаг болж байна шүү... Гранеро Пабло РДЛРед гээд л... бусдын академийн хүүхдүүдийг их гоёо хөгжүүлж өгч байна шүү... :eek:

Мата нэг гоолын эзэн... угаасаа потеншилээ харуулчихсан хүн юу хэлхэв...

Сильва өнгөрсөн жил бараг хагаст нь бэртэлтэй байсан... энэ жил тоглох хүсэл бөөн л эрч хүч байгаа байх... Банегатай хамтаар манай довтолгооныг удирдаж байсан... дамжуулалтууд нь мундаг байсан...

Вилла маань харин нэг их үзэгдэж чадсангүй... Бруно зүүнд гарсан болохоор нэг л эвгүй байх шиг байна лээ... Эмери мэдрээд халфаар сэлгэж Мэтьюг оруулна билээ.. .

Valencia Sevilla FC
Shots (on Goal) 8(6) 3(1)
Fouls 20 14
Corner Kicks 7 0
Offsides 1 1
Time of Possession 58% 42%
Yellow Cards 1 2
Red Cards 0 1
Saves 1 4

хаалга руу сүүлд нэг цохих шиг болсон Негредо... :mrgreen:

Image
Image
Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Mon Aug 31, 2009 10:49 am

Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby El Payaso » Mon Aug 31, 2009 10:54 am

за ингээд хөлбөмбөгийн карьерийнхаа туршид нэг жил лоандуулсанаас биш тэрчигээрээ манайтай холбоотой байж их тус хүргэж сүүлрүүгээ бол ус хүргэх тал руугаа /муу тоглож өндөр цалин авч багаас явж өгөхгүй байсан/ болж байсан Ангулог манайхан шахсаар байгаад Спортинг руу жийж байх шиг байна даа... юу гэх юм дээ суперстар ангилалд хэзээ ч байгаагүй ч манай лээжэнд болж бараг дурсагдах хүн дээ... энэ Гүтирхүү юм уу? даа... Адиос Амиго... ямар ч байсан Гүти шиг новширсоор байж үлдэж фэнүүдийн хараалыг барсангүй явахаар боллоо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40729
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа шинэ улирал: 2009/2010

Postby Mr S » Mon Aug 31, 2009 5:30 pm

цонх хаагдлаа Матагаа өгчөөч дээ.......... :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck], Google [Bot] and 2 guests