Page 1 of 3

Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Tue Jun 05, 2018 5:02 pm
by meesh
Image

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 5:04 pm
by meesh
Хуваарь.

Image

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 5:07 pm
by meesh
Хэсгийг тэргүүлэгч Францын бүрэлдэхүүн олон шилдэг залуусыг нэгтгэсэн ч мөн олон шилдэг залуусыг үлдээсэн. Туршлага багатай залуу баг түрүүлэх хэмжээний байж чадахгүй бол уу гэж айнам.

Goalkeepers: Alphone Areola (Paris St Germain), Hugo Lloris (Tottenham Hotspur), Steve Mandanda (Olympique de Marseille)

Defenders: Lucas Hernandez (Atletico Madrid), Presnel Kimpembe (Paris St Germain), Benjamin Pavard (VfB Stuttgart), Benjamin Mendy (Manchester City), Djibril Sidibe (Monaco), Adil Rami (Olympique de Marseille), Samuel Umtiti (Barcelona), Raphael Varane (Real Madrid)

Midfielders: Blaise Matuidi (Juventus), N'Golo Kante (Chelsea), Steven N'Zonzi (Sevilla), Paul Pogba (Manchester United), Corentin Tolisso (Bayern Munich)

Forwards: Olivier Giroud (Chelsea), Antoine Griezmann (Atletico Madrid), Kylian Mbappe (Paris St Germain), Thomas Lemar (Monaco), Nabil Fekir (Olympique Lyonnais), Florian Thauvin (Olympique de Marseille), Ousmane Dembele (Barcelona)

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 5:09 pm
by meesh
Ногоон тивийн баг Австрали. ПЛ-д толгойгоороо хамгийн их гоол оруулсан мятрашгүй Тим Кэхилл бүрэлдэхүүнд багтсан билээ.

Goalkeepers - Mat Ryan (Brighton), Danny Vukovic (Genk), Brad Jones (Feyenoord)

Defenders - Aziz Behich (Bursaspor), Milos Degenek (Yokohama F. Marinos), Matthew Jurman (Suwon Bluewings), James Meredith (Millwall), Josh Risdon (Western Sydney), Trent Sainsbury (Grasshoppers Zurich)

Midfielders - Mile Jedinak (Aston Villa), Jackson Irvine (Hull), Robbie Kruse (Bochum), Massimo Luongo (Queens Park Rangers), Mark Milligan (Al Ahli), Aaron Mooy (Huddersfield), Tom Rogic (Celtic)

Forwards - Tim Cahill (Millwall), Tomi Juric (FC Luzern), Matthew Leckie (Hertha Berlin), Andrew Nabbout (Urawa Red Diamonds), Dimitri Petratos (Newcastle Jets), Daniel Arzani (Melbourne City), Jamie Maclaren (Hibernian)

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 5:12 pm
by meesh
Хатуу самар Дани. Тоттенхамд тогтвортой гялалзаж байгаа К. Эриксений тоглолт олон зүйлийг шийдэх болуу.

Goalkeepers: Frederik Ronnow (Brondby), Jonas Lossl (Huddersfield), Kasper Schmeichel (Leicester).

Defenders: Andreas Christensen (Chelsea), Henrik Dalsgaard (Brentford), Jannik Vestergaard (Borussia Monchengladbach), Jens Stryger Larsen (Udinese), Jonas Knudsen (Ipswich), Mathias Jorgensen (Huddersfield), Simon Kjaer (Sevilla).

Midfielders: Christian Eriksen (Tottenham), Lasse Schone (Ajax), Lukas Lerager (Bordeaux), Michael Krohn-Dehli (Deportivo La Coruna), Thomas Delaney (Werder Bremen), Willian Kvist (FC Copenhagen).

Forwards: Andreas Cornelius (Atalanta), Kasper Dolberg (Ajax), Martin Braithwaite (Bordeaux), Nicolai Jorgensen (Feyenoord), Pione Sisto (Celta Vigo), Viktor Fischer (FC Copenhagen), Yussuf Yurary Poulsen (RB Leipzig).

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 5:14 pm
by El Payaso
Перуг энэ жил их сайн тоглох байх гэж бодоод байгаа даа. Манай Гарека байгаа. 16д таармааргүй л байгаа юм.

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 5:14 pm
by meesh
Өмнөд Америк тивийн төлөөлөгч Перу. ДАШТ-ий эрх авахын төлөө хэцүү бүсээс гарч ирсэн гэхээр яав ч зөөлөн боорцог биш.

Goalkeepers: Pedro Gallese (Veracruz-MEX), Carlos Caceda (Veracruz-MEX), Jose Carvallo (UTC)

Defenders: Aldo Corzo (Universitario), Luis Advincula (Lobos Buap), Christian Ramos (Veracruz), Miguel Araujo (Alianza Lima), Alberto Rodriguez (Atletico Junior), Anderson Santamaria (Puebla), Miguel Trauco (Flamengo), Nilson Loyola (Melgar)

Midfielders: Renato Tapia (Feyenoord), Pedro Aquino (Lobos Buap), Yoshimar Yotun (Orlando City), Paolo Hurtado (Vitoria Guimaraes), Christian Cueva (Sao Paulo), Edison Flores (Aalborg), Andy Polo (Portland Timbers), Wilder Cartagena (Veracruz)

Forwards: Andre Carrillo (Watford), Raul Ruidiaz (Morelia), Jefferson Farfan (Lokomotiv Moscow), Paolo Guerrero (Flamengo)

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 11:14 pm
by Nomer 10
Хамгийн түрүүн нээж. Сайн байна.

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 11:14 pm
by Nomer 10
Пэру чинь Шинэ Зэландыг нухаж гарлуу. Гэхдээ Дани эвгүй дээ. Энэ 2-ын дунд ч алаан болно доо.

Re: Russia 2018, group C

PostPosted: Tue Jun 05, 2018 11:35 pm
by Yes Man
Паоло Гуерреро гээд хар тамхичин нөхрийг эцэст нь багтаасан..... Нөгөөх нь хар тамхинаасаа болоод бандуулаад сулрах хугацаа нь тодорхойгүй байгаа гэнэ..... Анх 12 сар гэснээрээ бол ДАШТ өнжчихсөн.... Тэгээд давж заалдаад 6 болонгуут бүр цаашаа 14 сараар хөөнө барих ёстой, даврааж болохгүй гэсэн шуугиан дэгдээд..... Саяхныг хүртэл шүүхтэй яваад байсан даа.... Нөхөр болохоор ард түмний хайртай хүү нь.... Шигшээдээ хамгийн олон гоол оруулсан довтлогч нь... ккк

Re: Russia 2018, group C

PostPosted: Wed Jun 06, 2018 1:39 am
by El Payaso
Гуэрэро давж заалдаад бангаа авхуулсан. Швейцарийн шүүх дээр. ФИФА бандсан Перу хамаагүй. Тоглоно. Перугийн бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг тоглогч шүү дээ. Бас бие сайхан авч явж байх шиг байгаа юм. Аль дивангарын л Баиернд тоглож байсан зодог тайлалгүй үзээд тэр бүү хэл багаа ДАд оруулахад чухал нөлөө үзүүлсэн. Копагийн бүх цаг үеийн мэргэн бууч гэж байгаа.

Re: Russia 2018, group C

PostPosted: Wed Jun 06, 2018 4:35 am
by Villa_Bayaraa
Нөхрийн бан-ийг цуцалж өгнө үү гэж хэд хэдэн шигшээ багийн ахлагч нар ил захидал илгээж байгаа харагдсан... дунд нь л лав Австралийн шигшээгийн ахлагч, манай Жедай хүсэлт бичсэн байна лээ... нэг зоны өрсөлдөгчийнхөө гол тоглогчийн төлөө захидал бичсэн л байна лээ хөөрхий хэхэ...

Австралийн шигшээг дэмждэггүй ч манай багийн тоглогч байгаа болохоор хүссэн хүсээгүй 2 багийн нэг нүдээрээ ч болов хараад явах нь дээ хэхэ... гэхдээ хоёулаа том андердог баг... нөгөөх нь Исланд хэхэ

Re: Russia 2018, group C

PostPosted: Wed Jun 06, 2018 12:36 pm
by Nomer 10
Гуэррэро Байернд дачаагүй л дээ. Пэругийн бүх цаг үе гэвэл Пицца байхоо. Олон газар өөрийгөө баталж, Бундэслигт хамгийн их гоол хийсэн лэгионер.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Fri Jun 08, 2018 11:04 pm
by Saiza

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Fri Jun 08, 2018 11:21 pm
by Nomer 10
Австралийн коуч ван Марвик нутгаасаа хэдэн туслахаа авчирч хувиасаа цалинжуулж байгаам бн. Холбоо нь мөнгө өгөхгүй гэж. Мань хүн болохоор хугацаа бага үлдсэн тул би шинэ хүмүүстэй ажиллах боломжгүй гэжээ.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Fri Jun 08, 2018 11:49 pm
by someone
"Лорд" Бэндтнэр гэмтлээс болоод өнжинө гэсэн.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sun Jun 10, 2018 3:19 pm
by spain man
Хувийн ур чадвар л гэхээс багийн тоглолт яасан муу байна аа фагаанцууд... авсан нь буудсаар байгаад таарлаа... ийм байвал хэцүү дээ...

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sun Jun 10, 2018 3:43 pm
by El Payaso
Энэ нөхөрсөгүүдэд ер нь сайн тоглосон том баг байв уу? Испани, Франц, Герман бүгд л тааруухан тоглолоо. Шөвгийн наймд Испанийг, дөрөвт Германийг хожчихоор л харагдаад байна хаха. Тэмцээн болоход арай өөр болох юм болов уу яахын бол.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Mon Jun 11, 2018 12:21 am
by Nomer 10
Манай Погба тааруу байгаад бнуу. Францын фэнүүд мань хүн рүү шүгэлдсэн гэжий шд

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Tue Jun 12, 2018 8:10 pm
by Nomer 10
С хэсэг

Австрали
Дасгалжуулагч: Бэрт ван Марвик. Өмнөх дасгалжуулагч нь дэлхийн аваргад орох плэй-оффт Хондурасыг хожчихоод гэнэтхэн зодог тайлсан нь хачирхалтай юм болсон. Ингээд ван Марвик байдлыг намжаахаар тэнд очсон. Уг нь тэр Саудын Арабыг дэлхийн аваргад оруулсан ч тус улсын холбоотой гэрээний асуудал дээрээ тохирч чадалгүй явсан. Нэг улсад Орос руу билетийг нь авч өгчихөөд өөр улсыг хөтлөөд Орос явна гэдэг сонин тохиолдол шүү.

Шинэ холбоотойгоо ч тэр таарамж бас тааруу байгаа. Учир нь туслах дасгалжуулагчдаа нутгаасаа аваад иртэл холбоо тэдний цалинг өгөхөөс татгалзсан. Хугацаа бага тул австраличуудтай ажиллах боломжгүй гээд тэр хувиараа нутаг нэгтнүүдээ цалинжуулж байгаа.

Гол тоглогч: Тим Кэхилл. 38 настай тэр ядрахыг огт мэддэггүй нэгэн. Толгойгоороо гоолддогоороо алдартай тэрээр энэ хавар нутгаасаа буцаад Англи руу явж 2-р лигийн Милволл руу очсон. Баг нь муугүй, өөрөө ч муугүй байсан тул Кэхилл дэлхийн аваргын тийзээ дасгалжуулагчаас авч чадав.

Эвэртоны төлөө 8 жилийг үдсэн тэрээр 2006 онд Японы эсрэг гоолдон австраличуудын дэлхийн аваргын түүхэн дэх анхны гоолыг хийж түүхэнд нэрээ бичүүлсэн. Удаах 2 дэлхийн аваргад ч гоолдож чадсан. Энэ жил 4 дэх удаагаа гоолдохыг ч хүсч байгаа биз.
Дүгнэлт: Францыг дийлэхгүй байж мэдэх ч Дани, Пэрутай нэг зиндаанд өрсөлдөх боломжтой. Биеийн хүчээр ааглаж тоглодог тэд энэ удаад гэхдээ эрт гэртээ харих болов уу.


Дани
Дасгалжуулагч: Агэ Харэйдэ. Хөрш Норвегийнх нь дасгалжуулагч энэ удаад Данийг дасгалжуулах болсон. Эхэндээ түүнд бүгд тун дургүй байв. Учир нь тэр Шведийн Малмөтэй Аваргуудын лигт тоглосон ч 8-0-оор шүүрдүүлсэн болохоор тэр. Гэвч явцын дунд бүгд түүнийг үнэлдэг боллоо. Эцэст нь Ирландыг нийслэл хотод нь 5-1-ээр хожсоноор тэр бүх даничуудын итгэлийг хүлээж эхлэв.

Данийн өмнөх дасгалжуулагч Мортэн Олсенд бүгд хайртай байдаг байлаа. Тэр хайрыг Агэ дааж явахын тулд одоо дэлхийн аваргад илүү сайн оролцох хэрэгтэй.

Гол тоглогч: Кристиан Эриксэн. Ирландын эсрэг плэй-офф хийж 5-1-ээр хожиход хэт трик хийсний дараа даничууд түүнийг Кристиан хаан гэж эхэлсэн. Тоттэнхамд 5 дахь жилээ үдэж буй тэр гэхдээ даруухан нэгэн. Би Эриксэн хэвээр байгаа гэж тэр хэлжээ.

Энэ дэлхийн аваргаар Эриксэн сайн тоглож чадвал түүнийг бүгд Спөрсөөр давж хардаг болно. Одоо бол зөвхөн Премиер лиг үздэг хүмүүс л түүнийг хэр сайн тоглогч вэ гэдгийг мэднэ. 92 оны гайхамшиг бүтээгдэх үед 4-хөн сартай байсан тэрээр энэ дэлхийн аваргаар гялалзах оддын нэг нь байж чадна.

Дүгнэлт: Багийн бүрэлдэхүүнийг харвал тэд хэсгээс төвөггүй гарна. Топ лигүүдэд тоглодог маш олон тоглогч бий. Ер нь ч гарах магадлал өндөр. Danish dynamite энэ жил сюрприз барих багийн нэг байж мэднэ.


Франц
Дасгалжуулагч: Дидье Дэшам. Тоглогчийн хувиар тэр ярих юмгүй, 98 оны дэлхийн аварга багийн ахлагч. Дасгалжуулагч болоод ч мундаг байлаа. 2004 онд Монаког удирдаад ЧЛ-ийн финал хүрэв. Дараа нь түүний зүрхний баг Ювентусаа доороос гаргаж ирсэн. 2010 онд Марсельтай хамт Францад түрүүлсэн гээд л тун ч муугүй.

Харууштай хөлбөмбөг үзүүлдэггүй гэж фэнүүддээ шүүмжлэгддэг тэр сахилга батыг чухалчилдаг нэгэн. Бэнжема Валбуэна нарын секс скандал гарсны дараа тэднийг багаас шууд л хасч орхисон. 2 жилийн өмнө тивийн аваргаар цомоос атгаад алдсан тэр энэ удаад илүү сайн ажиллахыг хичээж байгаа нь мэдээжийн хэрэг.

Гол тоглогч: Антуан Гризманн. Франц 2 довтлогчтойгоор тоглоод байгаа. Нэг нь бол гараанд бат. Тэр нь Гризманн. Хүүхэд байхдаа нутгийнхаа багуудад гологдсон тэрээр 14 настайдаа Испанийг зорьсон. Сан Сэбастианд анх очсон тэр одоо Испаний лигийн нэгэн тод од болон гялалзаж яваа.

2016 оны дэлхийн аваргын дараа Атлетико түүнийг 30 сая еврогоор өөрийн болгож байлаа. Мадридын багт тэр өөрийгөө улам ч тодоор харуулав. 2 жилийн өмнө нутагтаа болсон тивийн аваргаар тэр 6 гоол хийж мэргэн бууч болсон. Энэ жил тэр өөрийгөө дэлхийн тавцанд харуулах цаг.

Дүгнэлт: 80-аад оны Платинигийн баг, мянганы зааг үеийн Зиданы баг үнэхээр аймшигтай багууд байлаа. Тэд хэрэв энэ удаад Алтан дагиныг өргөж чадвал тэдний зиндаанд очиж чадна. Багийн бүрэлдэхүүн бол бүр 32 баг дундаа хамгийн зузаан нь. Гэхдээ тэд хамгаалалтдаа онцгой анхаарах хэрэгтэй. Цомыг хамгаалалтаар авдаг.


Пэру
Дасгалжуулагч: Рикардо Гарэча. 3 жилийн өмнө шигшээг авсан тэр шинэ үеийг төрүүлж туршлагатай холин шинэ жор гаргаж ирэхээр эрс шулуудсан. Гэвч энэ үйлдэл нь түүнийг хөөдчих шахав. Өнгөрсөн жилээс л тэр ритмээ олсон. 10 тоглохдоо 6 ялж, 4 тэнцсэн нь эцэст нь түүнийг албанд нь үлдээлээ.

Дэлхийн чансааны 59-р байрнаас топ 10 луу хүртэл багаа чирсэн түүнийг пэручууд Чингис хаан хамтлагийн Москва дууны аян дээр үгийг нь өөрчлөөд магтан дуулж эхлэв. Түүнд одоо ухрах зам үгүй болсон.

Гол тоглогч: Жэффэрсон Фарфан. Шалькэд нэгэн цагт мандан бадарч байсан түүнийг Арабын нэгдсэн Эмират руу яваад жил хагас болоход бүгд мартаад байлаа.Харин өнгөрсөн жил Оросын Локмотивд очиход л эргээд бүгд анзаарав. Тэр багаа 10 гоолоор тэргүүлж аварга болгосон юм.

Карриерынхаа туршид зөндөө гоол хийсэн тэр хамгийн дурсгалтай гоолоо Шинэ Зеландын эсрэг хийсэн гэнэ. Учир нь түүний гоолоор инкачууд Оросыг зорих болсон юм.

Дүгнэлт: 1982 оноос дахин тоосоо өргөж байгаа тэд хэсгээс шалгарахгүй байсан ч уг нь бол том амжилт. Гэхдээ саяхнаас шигшээдээ буцан ирсэн ахлагч Гуэррерогийн форм хэр байхаас тэдний тоглолт шалтгаална. Сүүлийн тестийг харахад тэр муугүй байгаа. Энэ хэвээр байж чадвад хэсгээс гарах боломжтой.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Wed Jun 13, 2018 5:29 am
by CAHAKA
Кэйхилл чинь анх энэ Миллуолтойгоо , 2 бил үү 3-р дивизонд байхад нь , цоорч ФА капын финалд хүрсэн шүү дээ. Арсенал-МЮ пеналтаар шийдэгддэг финалын өмнөх жил нь гэхээр 2004 он байх.

Данийн коач Агэ байж байгаа нь нэг харахаар л өрөвдмөөр царайтай , уйлах гэж байгаа аятай л суугаад байдгийн кк. Малмьо-н үдэлтийн тоглолт нь зайлуул манай Реалын эсрэг , ядахад Бэрнабэүд таараад балбуулчихсан л даа хөөрхий..

Перу-н довтолгооны гурвал ч ид үедээ чунаг байсан шүү. Пизза , Фарфан , Гэррэйро гээд Бундест үздэг гарууд. Фарфан , Гэррэйро аль амбасын үед л нэр нь дуулдаад байдаг байсан , одоо 33 ,34-тэй гэхээр их л залуудаа тодорч хүүхдээрээ шахуу европ руу гарцгааж л дээ.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Wed Jun 13, 2018 3:51 pm
by tulga_cp
Мбаппе гэмтсэн гэхээр Маршиал дуудагдах болов уу?

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Wed Jun 13, 2018 4:02 pm
by Бороо

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 6:15 pm
by Gunnerz
мбаппэ гараанд байна ш д
австрали бас л хэцүүхэн харагдаж байна
энэ тайлбарлаад байгаа нөхөр чинь морь тайлбарлаад уйлаад байдаг мөн үү хэн ч билээ

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 6:56 pm
by Devil 7
Австрали ч яахав иймэрхүү л маягаар үзэх биз...Франц харин эхний үеийн байдлаар хэцүүхэн бгаан бишүү

Sent from my SM-G920F using Tapatalk