Жэйсон Фрэйдерик Кид.
Энэ хүний тухай бичих гэхээр нэг л сүрдээд байх юм. Би 10 жилийн хүүхэд байхдаа оноо л авч байвал хамгийн сайн тоглогч гэж боддог байлаа. Жордан, Мэлоун, Аллен Хьюстон, Глен Робинсон, Жамал Машборн гээд л гаруудыг шүтдэг байж билээ. Оюутан боллоо тэр үед Кид маань Финикст харъяалалтай байлаа. Тоглолт нь таалагддаг залуу байсан юм. 2001 онд Кид манайд ирэхэд тоглолтыг нь илүү шимтэн үзэх болсон юм. Тэр миний
сагсан бөмбөгийг үзэх үзэл, сагсан бөмбөгийн талаарх төөрөгдөл, тоглолтын хэв маяг, сагсан бөмбөгийн талаарх бүхий л зүйлийг маань өөрчилсөн дөө. Энэ хүн байгаагүй бол би аягүй бол одоо Кобигийн ч юм уу Лэброны фэн болчихсон хөөрчихсөн явах байсан бизээ.
Төрсөн. 1973 оны 3-р сарын 23
Нутаг. Калифорни муж улсын Сан Франсизко
Өндөр. 1м93см өндөртэй
Жин. 95 килограм.
Фрафт. 1994 оны 2дохь сонголт
Хоч. Киднап, Бяцхан Профессор, Хүүхэд, Гоц ухаантан гэж хочилдог. Түүний хамгийн том хоч бол Ноён Триплэ Дабл
Кидд маань 6 хүүхэдтэй айлын ууган хүү болж төржээ. Багаасаа дүү нараа захирах, удирдан чиглүүлэх манлайлах үүрэг ноогддог байсан нь сагсан бөмбөгийн Оюун ухаантан болоход нь ихэд нөлөөлсөн гэж өөрөө яридаг. Тэрээр хүүхэд ахуйдаа хөлбөмбөгт нугасгүй дуртай, бас ч гэж сайн тоглодог байжээ.
Сан Жозеп Норт Дам(Калифорнийн Аламедад байдаг) ахлах сургуульд домогт дасгалжуулагч Фрэнк Лапортын удирдлага дор эхний улиралдаа гайхамшигийг бүтээсэн юм. Улсын аварга болохдоо тэрээр нэг тоглолтод дунджаар 25 оноо, 10 оновчтой дамжуулалт, 7 самбар, 7 бөмбөг таслалт хийж хүмүүсийн нүдийг духан дээр нь гартал гайхшруулж байлаа. Ахлах сургуулийн хамгийн том шагнал болох Нэйсмитийн нэрэмжит бүх америкийн өсвөрийн шилдэг тамирчин боллоо.
1155 оновчтой дамжуулалтаар бүх цагийн үеийн жагсаалтын 1т, 2661 оноогоор жагсаалтын 7д жагсдаг билээ. Тэрээр Калифорни мужийн шилдэг ахлах сургуулийн тоглогчоор 2 удаа. Бүх Америкын МкДоналдсын шилдэгээр мөн 2 удаа шагнагдсан бөлгөө.
Кид ахлах сургуулиа төгсөөд Коллежуудын урилгад дарагдсан гэж байгаа. Бүгд л түүнийг багтаа харахыг хүсч байсан юм. Харин тэрээр бүхнийг алмайруулсан сонголт хийсэн нь өнгөрсөн улиралд хамгийн муу амжилттай тоглосон(10 - 18) Калифорнийн их сургуулийг сонгосон явдал байлаа. Эхний улиралдаа 13 оноо 7.7 оновчтой дамжуулалт, 4.9 самбар, 3.8 таслалт хийсэн нь Оны шилдэг залуу тоглогч болгосон юм. Тэр улиралд хийсэн 110 таслалт нь одоог хүртэл нэг улиралд хийсэн залуу тоглогчын Рекорд болон үлдсэн юм. 220 дамжуулалт нь сургуулийнх нь дээд амжилт болон үлджээ.
Дараа жил нь тэрээр бие болоод тоглолтын хувьд улам сайжирсан байлаа. 16.7 оноо, 9.1 оновчтой дамжуулалт, 6.9 самбар, 3.1 таслалт хийснээр ахиад л баахан цол гуншин нэмсэн юм. Бүх Америкийн 1-р багт нэрлэгдэж, Шилдэг тоглогч, шилдэг хамгаалагч, НСАА-ын аварга боллоо.
ҮСБХ-д Орсон нь1994 оны драфт бас л чанга драфт болсон юм. Грант Хилл, Глен Робинсон, Жэйсон Кид, Донел Маршал, Жуван Ховард, Брайн Грант, Жэйлон Рөүз нарын залуучууд байлаа. Милоуки Букс эхний сонголтоор Глен Робинсонг авч Далласчууд Киддыг сонголоо.
Эхний улиралдаа 11.7 оноо, 7.7 оновчтой дамжуулалт, 5.6 самбар дундчилж трипле даблаар ҮСБХ-ны оддыг тэргүүлж улмаар Оны шилдэг залуу тоглогчын шагналыг Грант Хиллын хамтаар хүртжээ. Гэвч баг нь ҮСБХ-ны сүүл мушгиж ердөө 13 хожисон байлаа.
1996-1997 оны улирлын өмнөхөн Финикс Даллас 2 томоохон солилцоо хийж Кидд нарнуудынх болсон. Кидд Финикст гайхалтай тоглолт триплэ даблаа үргэлжлүүлсээр л байсан юм. Кид маань бас л хэрэндээ тохоно шүү дээ.
http://www.youtube.com/watch?v=YS-ncY6N ... re=related 2001 онд Ж.Кидд маань Стифон Марбери болон хэдэн хэдэн тоглогч оролцсон солилцоогоор манайд ирлээ.
52-30 гэсэн сайн амжилт үзүүлж ҮСБХ-ы Хамгийн үнэ цэнэтэй тоглогчын шагналын санал асуулгад 2-р байр эзэллээ. 2 жил дараалан бүсийн аваргаар тоглоход л Ж.Киддийг ямар агуа тоглогч болохыг дэлхий харсан байх. Довтолгоо зохион байгуулах, довтлох, хамгаалагчдыг төөрүүлэм дамжуулалт, хамгаалалт гээд л тэрэнд чадахгүй юм байхгүй. 2007 оны 4-р сарын 7-д Висенити, Кидд 2 1989 онд Пиппен, МЖ 2ын 1 тоглолтод 1 багийн 2 тоглогч триплэ дабл хийсэн амжилтыг давтсан юм.
Марк Кубан түүнийг Далласт буцаан авчирсан ч тэр солилцоогоор бид Харрисыг олж авсан билээ.
2004, 2006 оны Олимп дэлхийн аваргын бүтэлгүйтлийн дараа АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шигшээ баг одоо цаг үеийн хамгийн шилдэг оддын цуглуулгыг бүрдүүлж багийн дасгалжуулагчаар Дюкийн Их сургуулийн Майк Шишевскийг томилсон билээ. Энэ шигшээ багт Ж.Кидд маань холбон тоглогч болон дасгалжуулагчын дуслагчаар оролцосн юм. Бэлтгэлийн үеээр Крис Пол, Дэрон Уильямс нарт өөрийн туршлага ур чадвараа харамгүй хуваалцсан. Түүний тухай шигшээ багийн бүх тоглогч магтаалын үгээр булж байлаа. Эерэг энергитэй хүн гэж байдаг бол тэр нь Кидд билээ.
Түүний үзүүлэлтээс.
43 оноо. 19 самбар, 25 оновчтой дамжуулалт, 4 блок шот, 7 бөмбөг таслалт, нэг тоглолтонд хийсэн кареерынх нь өндөр үзүүлэлт.
Холын зайн шидэлт гүйцэтгэсэн тоогоороо №3
Холын зайн овочтой шидэлтээрээ №5
Оновчтой дамжуулалт хийсэн тоогоороо №2
Нэг тоглолтод дундаж дамжуулалтаараа №5
Бөмбөг тасалсан тоогоор №4. 2343
Тоглосон минутаар №12 44,036
Нэг тоглолтод тоглосон минут №8 37,1
2009 оны 12-р сарын 4ны судалгаагаар.
Оноо+оновчтой дамжуулалт гэсэн дабле даблаар №2. (374)
2010 оны 5-р сарын 13-ны судалгаагаар
105 триплэ дабл хийсэн амжилтаар №3 жагсаж байна. Одоо тоглож байгаа тоглогчдоос хол тасархай үзүүлэлт билээ.
Орчин үеийн нягт хамгаалалт, өндөр зэрэглэлийн тамирчдын эсрэг трипле дабле бөөндөх нь хэцүү шүү. Тэрээр трипле даблын мэргэжилтэн. Түүнд дөхөх үзүүлэлтийн ЛЖ л үзүүлж магадгүй. Сүүлд нь хөгжимт эвлүүлэг.